Иргэдээс Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ирүүлсэн саналыг камерын хяналтад шивж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн цахим архивт хэрхэн бүртгүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар "УИХ-ын Байнгын хороодоор ахлуулсан долоон баг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 63 удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж, энэ ажилд 4705 төрийн албан хаагч, 12797 иргэн оролцсон дүнтэй байна. Мөн бүх сум, баг, хороод, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Нийт 239 600 санал ирснээс 129 258 санал аймгуудаас, 110 000 саналын хуудас нийслэлд ирээд байна" гэлээ.
Иргэдийн саналыг нэгдсэн серверт хадгалах, ангилах тусгай программыг УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс боловсруулсныг мөн энэ үеэр хэвлэлийнхэнд танилцуулсан. Уг программд мэдээллийг шивж оруулах ажил эхэлсэн бөгөөд УИХ-ын Тамгын газрын 110 ажилтан камерын хяналттайгаар гүйцэтгэж байгаа ажээ. Иргэдийн саналыг нэгтгэж, шивэх ажлыг есдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Иргэд, олон нийтийн саналыг программд оруулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, хуульч, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, боловсруулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөө гаргажээ.
УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс иргэдийн бүх саналыг цахим хэлбэрт оруулах тусгай программ бүтээж, Тамгын газрын 110 ажилтан Төрийн тусгай албаны давхар хяналтад байдаг камераар тоноглогдсон танхимд иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байгаа аж. Хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг ч мөн бүртгэж, цахим хэлбэрт оруулж байгаа юм байна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэгт иргэдээс ирүүлсэн саналыг тусгай хяналтын дор цахим хэлбэрт оруулах ажил хийгдэж байна.
Иргэдийн саналыг цахим хэлбэрт оруулсны дараагаар архивын нэгж үүсгэж Мэдээллийн сан бүрдүүлэх аж. Ингэснээр иргэн бүр өөрийн саналыг улсын архивын нэгдсэн сангаас үзэх боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ