МҮОХ-ноос “Сарын шилдэг тамирчин” тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-12 09:53:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос "Сарын шилдэг тамирчин"-г 2017 оны наймдугаар сараас эхлэн тодруулахаар болов.
"Сарын шилдэг тамирчин"-г шалгаруулсах болсны гол зорилго бол тухайн сард болсон уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэж олон нийтэд таниулан сурталчлан дэмжихэд орших юм.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулж байхаар болжээ.

Д.Өлзий

相关新闻