АНУ ЕХ-ны зах зээлээс ОХУ-ын байгалийн хийг шахан гаргахыг эрмэлзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЕРЛИН./ТАСС/. АНУ ОХУ-ын улсын эсрэг хоригоо чангатгах тухай хууль баталснаар Европын эрчим хүчний зах зээл дээрээс Оросын байгалийн хийг шахан гаргаж, оронд нь өөрийн хийгээ нийлүүлэхийг санаархаж байна гэж “Uniper SE” компанийн удирдах зөвлөлийн дарга Клаус Шефер даваа гарагт “Ханделсблатт” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Одоогийн байдлаар “Умард урсгал 2” төсөл Америкийн шинэ хоригт хамаарах бүрэн боломжтой байгаа гэдгийг К.Шефер онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, Америкийн хориг арга хэмжээ нь “санхүүжилтын ерөнхий асуудлууд” төдийгүй хөрөнгө оруулалтад ч хамаарч магадгүй байгаа аж.
“Ийм байдлаар цааш үргэлжлэх боломжгүй, АНУ болон Европын үйлдлүүд нь хоорондоо зохицолдохгүй байна гэдгийг Европ, Германы улс төрчид тов тодорхой хэлж байгаа нь чухал юм. Европын өөрийн нөөц шавхагдаж байгаа болохоор нэмэлтээр гаднаас хий импортлох шаардлагатай байгаа” хэмээн К.Шефер тэмдэглэв.
Мөн тэрбээр “Польш улс Оросоос хий авахын эсрэг байна гэдэг ч, үнэн хэрэг дээрээ дамжуулан өнгөрүүлж мөнгө олохыг хүсч байгаа нь хоёр нүүр гаргаж байгаа хэрэг юм” гэжээ.
8 дугаар сарын 2-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Иран, Умард Солонгосын эсрэг авсан Америкийн хориг арга хэмжээгээ чангатгахыг тусгасан хуулийн төсөлд гарын үсэг зурсан юм. Европчуудын санааг зовоож байгаа зүйл нь гэвэл ОХУ-тай хамтарсан эрчим хүчний төсөлд, тухайлбал “Умард урсгал 2” төслийг хэрэгжүүлэхэд оролцсон европын компаниудыг торгох боломжийг дээрх хориг олгож байгаа явдал ажээ.

О.Барс