Чөлөөт бөхийн 2018 оны дэлхий, тивийн АШТ-ий товыг ДБНХ-ноос зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-09-11 07:37:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо 2018 онд болох өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарийг албан ёсоор баталж гаргажээ.

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод 10 дугаар сарын 22-28-нд болно. Харин Ази тивийн АШТ 2018 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 4-нд Киргизийн нийслэл Бишкект зохион байгуулна. Будапешт хотноо чөлөөт бөхийн ДАШТ 1985, 1986, 2005, 2013, 2016 онуудад болж байсан бол Бишкект 2007 онд тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан түүхтэй.

Чөлөөт бөхийн 2018 оны дэлхийн цомын АШТ болон өсвөр үе, залуучуудын дэлхий, тивийн АШТ-ий товыг сонирхуулахад,
Дэлхийн цомын эмэгтэйчүүдийн АШТ Япон Такасаки хотноо гуравдугаар сарын 17-19-нд болох бол эрэгтэйчүүдийн ДЦАШТ АНУ-ын Айова дөрөвдүгээр сарын 7-8-нд зохион байгуулна.

Харин ДЗАШТ
Словакын Трнава хотноо есдүгээр сарын 18-23, өсвөр үеийн ДАШТ Хорват улсын Загреб хотноо долдугаар сарын 3-8-нд тус тус болно.

Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотноо 2018 оны долдугаар сарын 19-22-нд, өсвөр үеийн тивийн АШТ Ташкент хотноо тавдугаар сарын 3-6-нд тус тус товлоод байна.
 

Д.Өлзий

相关新闻