Ирэх оныг "Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн жил" болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төв аймгийн 120 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн Зуунмод сумын Хүүхэд Залуучуудын ордонд болов.
Төв аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ХХААГазар хамтран “Өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг Хүүхэд залуучуудын ордонд зохион байгуулж байна.
Өрхийн үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид , малчид тариаланчдын хамтын ажиллагааг дэмжих, нэгдэж томоохон зах зээлд гаргах санаачлагыг бий болгох, бичил жижиг бизнесийн гарц, хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетингийн мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг нэгдсэн мэдээллээр хангахад зөвлөгөөний гол зорилго оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байв.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал хэлэхдээ, "бид өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ олон талаар нь дэмжих цаашлаад олон улсын зах зээлд гаргах бодлогын баримтлан ажиллаж байна. Тиймээс ирэх оныг "Өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих жил" болгон зарлана" гэдгийг тэрээр онцолсон юм.
Аймгийн хэмжээнд нийт 1122 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Хөдөлмөр эрхлэлтийн орлогын тэгш хуваарилалтыг бүрдүүлэх, ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн өсөлтийг хангах талаар олон талын мэдээлэлтэй болж байна гэдгийг зөвлөгөөнд оролцогч ӨҮЭрхлэгчдийн төлөөллүүд дурдаж байв.

Т.Есүхэйтөмөр