Биеийн тамир спортын газрын 70 жилийн ой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймгийн Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн Баярын хурал энэ сарын 08-ны өдөр Хөгжимт драмын театрт боллоо.
Түүхт ойн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын аймаг орон нутгийн удирдлагууд болоод аймгийн БТСГ-ын үе үеийн дарга, ахмад буурлууд, гавьяат багш, дасгалжуулагчид, тамирчид оролцов.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн тус баярын хурлын нээлт дээр ”Сүүлийн жилүүдэд манай аймгийн өсвөрийн тамирчид таеквондо, бокс, аеробек, үндэсний сурын төрлүүдээр тогтмол амжилт үзүүлж байгаа нь БТСГ-ын хамт олон болон аймгийн хэмжээнд спортын төлөө сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө гарган ажиллаж байгаа багш, дасгалжуулагчдын нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг” онцлов. Тэрбээр түүхт 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүлэн аймгийн ИТХ-ын даргын “Хүндэт өргөмжлөл”-ийг БТСГ-т хадгалуулсныг дарга Г.Цэдэнбалд гардуулан өгсөн юм. Мөн аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Д.Дагийсүрэн, Ж.Должин, аймгийн ИТХ-ын даргын "Хүндэт өргөмжлөл"-өөр Д.Хамагбаяр, Э.Уламбаяр нарыг шагнаж урамшуулав.
Аймгийн ИТХ-аас тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг сайжруулах, багш дасгалжуулагч, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэн тэдний амжилтыг улс, тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой шинэчлэн боловсруулсан “Спортын аварга” хөтөлбөрийг батлаж, аймгийн ЗДТГ хэрэгжүүлэн ажиллаж байна.

А.Бямбасүрэн