"Үүргэвцтэй аялал" Цэцээ Гүний чиглэлд үргэлжлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн есөн гайхамшигтай танилцах зорилготой зохион байгуулагдаж буй “Үүргэвчтэй аялал” өнөөдөр Цэцээ Гүний чиглэлээр үргэлжлэв.
“Төв аймгийн залуус” ТББ-аас санаачлан зохион байгуулж буй “Төв аймгийн есөн гайхамшигтай танилцах аялал” өнөөдөр Манзушир хийдээс 8.4 км зайд оршдог Богдхан уулын ноён оргил болох Цэцээ Гүний чиглэлд хөдлөв.
Аймгийн Байгаль орчин, аяллын жуулчлалын газар, “Төв” телевиз, аймгийн Холбооны газар, Төв аймгийн ГБХЗХГазартай хамтран хамтран ажиллаж байна.
"Төв аймгийн залуус" ТББ тэргүүн Г.Тэмүүжин: "Залуус бид өөрсдийн төрж, өссөн нутгийнхаа түүх соёл, дурсгалт газруудтай танилцах, бусдад таниулах, сурталчлах, аймгийнхаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тухайн арга хэмжээг зохион байгуулж байна" гэв.
Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Мэлхий хад, Аръяабалын хийд, Гүнжийн сүм, Чингис хааны морьт хөшөө, Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, Аглаг бүтээлийн хийд, Хустайн байгалийн цогцолборт газар, Ээж хад, Зоргол хайрхан уул, Цогт хунтайжийн дуутын хадны бичээс зэрэг түүхийн ховор газруудаар 100 гаруй залуус аялжээ.
Сонирхуулахад, Богд Хан Уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн их нуруу болон түүний салбар уулсаас бүрдэнэ. Богд Хан Уулын хамгийн өндөр оргил далайн түвшнээс дээш 2268 метр өргөгдөж сүндэрлэсэн Цэцээ Гүн юм.

Т.Есүхэйтөмөр