Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд 200 сая вон зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв МОНЦАМЭ. БНСУ-ын Гангвон муж болон Монгол Улсын Төв аймаг хоорондын ХАА-н технологийн хамтын ажиллагааны хөгжил, хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагааг чадавхжуулах олон улсын симпозиум өчигдөр Туушин зочид буудалд болов.
Уг арга хэмжээнд “КОРIA Монгол” төвийн захирал Хонг Сеонг-Коо, Гангвоны Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгийн хөдөө аж ахуйн судлаач Вон Жае-Хэ, БНСУ-ын ХАА-н технологийн хүрээлэнгийн захирал Пак Хеун Гёо, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Т.Төрмандах, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг даргын орлогч дарга Д.Мөнхбаатар, Гангвоны Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний судалгааны хүрээлэнгийн хөдөө аж ахуйн судлаач Вон Жае-Хэ зэрэг хоёр аймаг мужийг төлөөлөгчид оролцов.
Гангвон муж 1999 онд Төв аймагтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2003 онд Монгол Улсын ХХААЯамтай “Хөдөө аж ахуйн технологи солилцооны гэрээ”-г байгуулсны дараа Гангвон мужийн Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнтэй хамтран “Хөдөө аж ахуйн солилцооны төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Гангвон мужийн “Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн”-гээс Гангвоны нэрэмжит “Хөдөө аж ахуйн хотхон”-ыг Төв аймгийн Зуунмод, Баянчандмань, Борнуур зэрэг гурван суманд байгуулаад байна. Ингэснээр тус мужийн газар тариалангийн туршлагыг нэвтрүүлэх, мэргэжилтнүүдийг илгээх зэрэг газар давуу талууд бий болж буй юм.
2004 оноос эхэлж 13 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй уг төслийн хугацаанд 32 хүн БНСУ-н Гангвон мужийн урт болон богино хугацааны “Хөдөө аж ахуйн хүлэмжийн аж ахуйн мэргэшсэн сургалт”-ад хамрагдаад байна.
2019 он хүртэл дөрөв дахь үе шаттайгаар хэрэгжих төсөл өнгөрсөн хугацаанд нийт 701 сая вон зарцуулсан бол 2016 оноос эхэлсэн дөрөв дахь үе шатанд 200 сая вон зарцуулна хэмээн БНСУ-ын ХАА-н технологийн хүрээлэнгийн захирал Пак Хеун Гёо хэллээ.
Дөрөв дахь төсөл хэрэгжсэнээр Төв аймгийн хүнсний ногоо тариалах ур чадварыг бататгаж, шинэ соортын таримлыг нэвтрүүлэх, шинэ технологиор хангах, өвлийн тариалалт нэвтрүүлэх, монгол хүнсний ногооны мэргэжилтэн бэлтгэх зэрэг ач холбогдолтойг албаны төлөөлөл хэлж байв.
Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнгээр иргэд гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль, чинжүү, тарвас, хулуу, амтат гуа, манжин, навчит байцаа, салаат навч, бөөрөнхий сонгино зэрэг олон төрлийн жимс жимсгэнэ тариалж сурахаас гадна бие даасан үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлж, орлого нэмэгдэх зэрэг олон талын үр дүн гарсныг албаныхан онцолж байв.
Түүнчлэн симпозиумын үеэр хүнсний ногоо тариалах технологийг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан практик сургалтын төв байрыг байгуулах, тогтвортой хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, шинэ технологи нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Т.Есүхэйтөмөр