Мото O Хаяаши: Монгол-Японы парламентын бүлгэмүүд нягт хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монголд айлчилж буй Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн тусгай элч, Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото О Хаяаши тэргүүтэй төлөөлөгчид Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Ноён Мото-О Хаяаши хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд саяхан Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима Монголд анх удаа айлчлал хийснийг онцлоод, энэ удаад парламентын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл болсон нийт 58 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид айлчилж байгааг тодотгосон юм. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарт бараалхаж, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгэмийн дарга Д.Сумъяабазар болон бусад гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нартай уулзалт хийжээ. Уулзалтаар маш үр дүнтэй санал солилцсон гэдгийг төлөөлөгчид онцлов.

Мөн япон хүнсний бараа бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээг айлчлалын үеэр зохион байгуулж, Монгол, Японы Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд санал солилцох уулзалт хийж, ШУТИС-ийн багш оюутнуудтай уулзжээ.
"Энэхүү айлчлал, хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын харилцаа улам хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан хэмээн найдаж байна. Айлчлал маш үр дүнтэй, чухал ач холбогдолтой болгохын тулд залуучууд хоорондын харилцаа болон бусад олон чиглэлийн харилцааг хөгжүүлэхийн тулд Япон-Монголын найрамдлын бүлгийн хувиар Монгол-Японы парламентын бүлгэмтэй нягт хамтран ажиллах бодолтой байна" хэмээн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн тусгай элч Мото O Хаяаши мэдээллийн төгсгөлд онцолсон юм. Тэрбээр мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хоёр орны эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны ойрын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ? Айлчлалын үеэр ямар асуудал яригдсан бэ?
-Айлчлалын үр дүнд ямар нэг эдийн засгийн ач холбогдолтой гэрээ хэлэлцээр яригдаагүй аж. Гэхдээ шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч баримталж буй бодлогодоо өөрчлөлт орохгүй гэж хэлсэн учраас хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлсээр байх болно. Цаашдаа өндөр дээд хэмжээний харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн. Тодорхой төслүүдийн талаар бол ярилцаж, урагшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтыг Японы талаас нэг өдрийн өмнө ч ашиглалтад оруулахын төлөө арга хэмжээ авч ажиллах болно.
-Айлчлалын үеэр та Ерөнхийлөгч болон УИХ-ын даргатай уулзахдаа БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, пуужингийн туршилтын талаар хөндөж ярилцсан уу?
-Уулзалтаар Хойд Солонгосын асуудлаар ярилцсан. Тэр асуудлыг Японоос гадна Өмнөд Солонгос, АНУ ч маш ноцтой аюул, заналхийлэл гэж үзэж байгаа. Тиймээс Япон улсын Засгийн газар энэ асуудлыг яриа хэлэлцээрээр шийдэх биш НҮБ-ийн Аюулгүй байдлын зөвлөлөөс маш хүчтэй хориг гаргаж, түүнийгээ дахин мөрдөх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Энэ байр сууриа уулзалтын үеэр танилцуулсан. Монголын зүгээс тэр утгаар нөхцөл байдлыг ойлгож, бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн. Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга нар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, Японы байр суурийг ойлгож байгаа ч яриа хэлэлцээрийн цонх үргэлж нээлттэй байгаа учир энэ замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг хэлсэн.
Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудлаар ярилцаж, Монголын талаас энэ асуудалд бүх талаар тусалж дэмжиж ирсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг оролцуулаад Хойд Солонгосын асуудлыг ойлгож, үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийг бидний зүгээс хүссэн.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ