Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр 2.5 их наяд рублийн гэрээ хэлэлцээрүүд байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВЛАДИВОСТОК. /TASS/. Оросын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтын үеэр нийтдээ 2.5 их наяд рубль буюу 43.9 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан гэж ОХУ-ын Шадар сайд бөгөөд Ерөнхийлөгчийн Алс Дорнод дахь бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн тооцоогоор энэ чуулга уулзалтын үеэр 2.5 их наяд рублийн өртөг бүхий 217 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Зарим хэлэлцээрт хаалттай хуралдааны үеэр гарын үсэг зурсан. Холбогдох тодорхой мэдээллийг удахгүй танилцуулна” гэв.
Дорнын эдийн засгийн III чуулга уулзалт Оросын Алс Дорнодын Владивосток хотноо энэ сарын 6-7-нд болсон билээ. Энэ нь Оросын зохион байгуулдаг олон улсын томоохон чуулга уулзалтуудын нэг юм. Алс Дорнод руу хөрөнгө оруулалт татах нь энэ чуулга уулзалтын гол зорилго билээ.
Өнгөрсөн онд болсон Дорнын эдийн засгийн II чуулга уулзалтын үеэр 1.85 их наяд рубль буюу 32 тэрбум долларын үнийн дүн бүхий 216 гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ.

Г.Доржханд