"Шидэт цүнх" аянаар 18 хүүхдэд цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/.“Төв аймгийн залуус” ТББ-с санаачлан, аймгийнхаа ирээдүй болсон сурагч, хүүхдүүдэд зориулан хичээлийн хэрэглэл бэлэглэх “Шидэт цүнх” сайн үйлсийн аяныг зохион байгуулав.
Аяны хүрээнд 137 иргэнээс нийт 528 мянга 80 төгрөг хандив цугларсан бөгөөд 18 хүүхдэд цүнх, 20 гаруй төрлийн хичээлийн хэрэглэл бэлэг болгож өгчээ.
"Хүмүүн цогцолбор бага сургууль, 4-р сургууль, 5-р сургуулийн багш нар, Баянхошуу, Нацагдорж багийн хүмүүстэй холбогдон судалгаа авч, дан ганц зорилтот өрх гэлтгүй, сурлага хөдөлмөр, урлаг спортоороо амжилт үзүүлсэн, хичээлдээ сайн хүүхдүүдийг сонгон авч шидэт цүнхийг бэлэг болгон өгсөн. Зарим хүүхдүүд гэртээ байхгүй, хөдөө явсан байсан бөгөөд бид хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт шидэт цүнхээ гардуулсан" хэмээн Төв аймгийн залуус ТББ-ийн тэргүүн Г.Тэмүүжин хэллээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Бидний санаачлагыг дэмжиж, сайн үйлсийн төлөө “Шидэт цүнх” аянд нэгдэж хандив өргөсөн бүхий л хүмүүст талархсанаа илэрхийлсэн бөгөөд олон хүүхдэд баяр баясал, урам зориг хайрласан сайн үйлсийг хамтдаа бүтээлээ. “Шидэт цүнх” сайн үйлсийн аян ирэх жил улам өргөжиж, илүү олон хүүхдэд урам зориг хайрлах сайн үйлсийн аян болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Түүнчлэн хандивын хүрээнд цугларсан гутал, хувцас зэрэг эд материалыг айл өрхүүдээр явах үеэрээ таарсан хүүхэд багачуудад өгсөн аж.

Т.Есүхэйтөмөр