Гурван улсын хамтарсан үзэсгэлэн худалдаанд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДМонгол, Орос, БНХАУ-ын хамтарсан шинжлэх ухаан технологийн үзэсгэлэн худалдаа энэ жил 12 дахь удаагаа Манжуур хотноо энэ сарын 02-06 –ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Батбаяр, ЗДТГ-ын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нар оролцов. Гурван улсын хамтарсан үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын 40 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцож орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.
Энэ үеэр Хэрлэн сумын ЗДТГ-ын Захирагчийн албаны дарга Д.Хандсүрэн, “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын дарга Ц.Сүхбаатар, “Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ-ын дарга Б.Гэрэлт-Од нар Манжуур хотын хот тохижилт хариуцсан байгууллагатай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.
Б.Туяа
注释