Наран дээр сүүлийн 12 жилд болоогүй хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
bars@montsame.mn
2017-09-07 10:26:59
МОСКВА./TASS/. Лхагва гарагт Наран дээр болсон тэсрэлт нь сүүлийн 12 жилд болж буй хамгийн хүчтэй дэлбэрэлт юм гэж Оросын ШУА-ийн Лебедевийн нэрэмжит Физикийн хүрээлэнгийн Нарны рентген судалгааны лабораторийн мэдээлэлд дурджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, 9 дүгээр сарын 6-нд болсон дэлбэрэлт нь Х9.3 баллын хүчтэй байсан ба ийм хэмжээний хүчтэй дэлбэрэлт өмнө нь 2005 оны 9 дүгээр сарын 7-нд болж байжээ. Эрдэмтдийн хувьд, нарны идэвхжил хамгийн сул байгаа энэ үед яагаад ийм хүчтэй дэлбэрэлт болсны шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.  

“Энэ долоо хоногийн сүүлч хүртэл Дэлхий ба түүний ойр орчимд юу болохыг эрдэмтэд олж тогтоох хэрэгтэй болж байгаа. Дээрх дэлбэрэлт нь Нарны нөлөөлөл манай гарагт хамгийн их байдаг Нар-Дэлхий шугамын ойролцоо гео идэвхт бүсэд болсон” гэж дээрх мэдээлэлд дурджээ.

Нарны дэлбэрэлтийн идэвхжлийн түвшин одоогийн байдлаар 10.3 балл байгаа аж. Ийм түвшин нь таван утга бүхий ердийн өнгөний хуваарийн хязгаараас хальж байгаа бөгөөд идэвхжлийн хар хэмээх дээд түвшинд хүрч байгаа юм.
О.Барс 

 

 


 

相关新闻