Орхон аймагт “Хүний Экологийн төв” нээгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар тун удахгүй “Хүний экологийн төв”-ийг нээх гэж байна. Уг төв нь хүний биед болон хүрээлэн буй орчин, эд зүйлст байгаа 22 төрлийн хүнд металл, таван төрлийн металл бус химийн элемэнтийг тодорхойлно.
Тухайлбал, бүх төрлийн хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бараа, витамин, агаар, ус, хөрсөнд байх хүнд металлыг илрүүлнэ. Түүнчлэн уул уурхай дагасан хот суурин газрын иргэдийн биед хүнд металл заагдсан хэмжээнээсээ хэр их байгааг тодорхойлох ажээ. Ялангуяа үйлдвэрийн ажилчдын биед ямар төрлийн металл давамгайлж байгааг ирлүүлэх юм. Энэ нь Орхон аймагт зонхилж байгаа өвчинтэй хэрхэн хамаарч байгаа талаар ч судлах гэнэ. Шинжилгээг цус, шээс, үс, шүлсэнд хийнэ.
Монгол Улсад анх удаа нээгдэх гэж байгаа “Хүний экологийн төв” нь хими, анагаахын шинжлэх ухааны нэгдэл юм. Хэрэв томоохон үйлдвэрүүд ажилчдаа “Хүний экологийн төв” –д шинжлүүлвэл мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулж эдийн засагт нь үр ашигтай байх юм. Мөн Монгол Улсад зонхилж байгаа өвчний шалтгаан нөхцөлийг ч илрүүлэх боломжтой ажээ.

Б.Оюун-Эрдэнэ