Орон сууцны өргөтгөлүүдийг шалгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын А/500 тоот Захирамжаар орон сууцны нэгдүгээр давхарын хийц, зориулалтыг өөрчилсөн, өргөтгөл барьсан асуудлыг шийдвэрлэхээр “Ажлын хэсэг” байгуулагдлаа.
Уг ажлын хэсэг эхний хурлаа хийж хотын төвд орон сууцны нэгдүгээр давхрын хийцийг өөрчилсөн газруудад хяналт, шалгалт хийхээр боллоо. Хяналтын явцад аймгийн хэмжээнд хэдэн байгууламж баригдсан болон ямар үндэслэлээр зөвшөөрөл олгогдсон, тухайн орчин нөхцөлд яаж нөлөөлж байгаа, иргэд ямар байр суурьтай байгаа талаар судалгаа мэдээлэл гаргах юм. Үүний дараа шаардлагатай тохиолдолд өргөтгөлүүдийг нураах, шинээр барих гэж байгаа иргэд, аж ахуйн нэгжид анхааруулга, зөвлөмжийг хүргүүлэх ажээ. Хамгийн гол нь орон сууцны нэгдүгээр давхрын өргөтгөл нь тухайн орон сууцанд амьдарч байгаа иргэдэд барилгын даацад өөрчлөлт орж байна гэсэн айдас, түгшүүр бий болгодог байна. Иймд Ажлын хэсэг хяналт шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг ажлыг хийх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ