Их Британийн шашин шүтлэггүй иргэдийн тоо анх удаа 50 хувийг давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН./BBC/. Их Британид явуулсан санал асуулгын дүнгээр тус улсын оршин суугчдын тэн хагас гаруй нь түүхэнд анх удаагаа өөрсдийгөө ямар нэгэн шашин шүтдэггүй гэж хариулжээ.
Британийн нийгмийн судалгааны үндэсний төвөөс өнгөрсөн жил явуулсан уг санал асуулгад насанд хүрсэн 2942 хүн оролцсон ба үүнээс 53 хувь нь ямар ч шашин шүтдэггүй гэсэн хувилбарыг сонгожээ. 18-аас 25 насны хүмүүсийн дунд шашин шүтлэггүйчүүдийн тоо үүнээс ч өндөр буюу 71 хувь байсан байна.
Даваа гарагт ВВС-ийн эфирээр цацагдсан дээрх санал асуулгын дүн Их Британид шашин шүтэх явдал буурах хандлагатай байгааг нотлож байгаа ажээ.
Иймэрхүү төрлийн санал асуулга анх явагдаж эхэлсэн үе буюу 1983 онд санал асуулгад оролцогчдын ердөө 31 хувь нь ямар нэгэн шашин шүтдэггүй гэж хариулж байжээ.
Тус улсын насанд хүрэгсдийн дунд санамсаргүйгээр сонгох аргаар явагдсан сүүлийн санал асуулгад оролцогчид ямар нэг шашин шүтдэг эсэх талаарх асуултанд хариулах ёстой байжээ.
25-аас 34 насны хүмүүсийн бараг гуравны хоёр нь шашин шүтлэггүй гэсэн бол 75 ба түүнээс дээш насны хүмүүсийн дөрөвний гурав нь шүтлэгтэй гэжээ.

О.Барс