Өсвөрийн Лигийн тэмцээн хоёр сар үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-09-05 06:03:18
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдрөөс эхэлсэн өсвөрийн хөлбөмбөгчид буюу 13-14 насны хүүхдүүдийн дунд зохиогдох Лигийн тэмцээн “Соёл амралтын хүрээлэн”-д  хоёр сарын турш үргэлжилнэ. Тэмцээнд Зуунмод сумын дөрөвдүгээр сургуулийн 150 гаруй хүүхдүүд оролцоно.

Төв аймгийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Ч.Ундрахбат: "Өсвөрийн шилдэг тамирчдыг бэлтгэх, тэдний чадвар чансааг нэмэгдүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилгоор 13-14 насны хүүхдүүдийн дунд Лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн байна. Тэмцээн хоёр сарын турш долоо хоног бүрийн бямба гаригт үргэлжлэн явагдана" гэв.

Өсвөрийн Лигийн шилдгүүд 2017 оны 11-р сарын дөрөвний өдөр шилдгүүдээ тодруулах бөгөөд ирээдүйд тив дэлхийд нэрээ дуурсгасан чадварлаг тамирчид төрөн гарах  үндэс суурь тавигдаж байна хэмээн аймгийн БТСГ-ын дарга Г.Лхагвасүрэн онцолсон юм.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻