Тариаланчид үр тарианыхаа 50 хувийг алдаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Газар тариалан эрхлэгчид “Ургац хураалтын зөвлөгөөн”-ийг өчигдөр Жаргалант суманд зохион байгуулав. Зөвлөгөөнд 13 сумын 200 гаруй газар тариалан эрхлэгчид оролцож, өөрсдийн арга туршлагаасаа хуваалцав.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэн тариалан бүхий 13 сумын тариалан эрлэгч аж ахуй нэгжүүдэд ургац хураалтын үед хэрхэн ажиллах, мал бүхий иргэддээ тэжээл бэлтгэх, ирэх жил үрийн нөөц бэлтгэх зэрэг асуудлуудын талаар зөвлөгөө өгөв.
Тариалан эрхлэгчдийн зүгээс хэлэхдээ, ургасан ургацыг бага гэлтгүй алдагдалгүй хурааж авна гэдгээ илэрхийлж байв. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахыг хэлсэн юм.
Энэ жил Төв аймгийн 17 сум хүчтэй гантай долоон сум гандуу зун болж үр тарианыхаа 50 хувийг алдаад байна. Аймгийн удирдлагын зүгээс үүсээд буй суудлыг шийдвэрлэхийн тулд аймаг, орон нутгаас ургацын штабыг байгуулж тариа, ногоо эрхлэгчдийн учирсан хохирлыг хугацаа алдалгүй бодитой тогтоох, өр зээлийн асуудлыг шийдвэрлэх оновчтой хэлбэрийг олох, ургац хураалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон юм.

Т.Есүхэйтөмөр