Тарга тэвээрэг аваагүй малыг зах зээлд нийлүүлэх зөвлөмж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ жил тус аймагт 24 багийн 1007 өрхийн 175 мянган толгой мал өвөлжинө.
Баян-Өндөр, Жаргалант суманд нийт 8000 тонн өвс бэлтгэнэ. Харин аймаг болон хоёр сумын “Аюулгүй нөөц”-д 360 тонн өвс, 130 тонн тэжээл бэлтгэхээс Баян-Өндөр, Жаргалант сум тус бүр 150 тонн өвс, 30 тонн тэжээл нөөцөлнө. Үүнийг ирэх сарын 10 гэхэд бүрэн бүрдүүлнэ гэлээ. Мөн тарга тэвээрэг аваагүй малыг өвлөөс өмнө зах зээлд нийлүүлэх эсвэл эртнээс тордох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг малчдад хүргүүлжээ. Түүнчлэн намаржаа, өвөлжөө, хаваржаагаа ариутгал, халдваргүйтэлд хамруулахыг анхааруулсан байна.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор малын ноос, ноолуураа Монгол Улсын үйлдвэрүүдэд тушаах, нийлүүлэх хүсэлтээ өгсөн 140 малчин өрх байгаа бөгөөд тэд 22.6 тонн ноос нийлүүлэх гэнэ. Энэ тохиолдолд нэг кг ноос тутамд Засгийн газраас 1000 төгрөгийн урамшуулал олгох юм. Зэргэлдээх аймгуудад 244 өрхийн 42 мянга 888 мал энэ жил өвөлжинө. Харин газар тариалангийн хувьд энэ жил гантай байсан ч ургац алдахгүйн төлөө бэлтгэл ажлаа сайн хангасан гэдгээ онцоллоо. Тодруулбал, улаан буудай нэг га-аас 14-16 цн, төмс 70 цн, тэжээл 11 цн, хүнсний ногоо 60 цн авна. Энэ нь Орхон аймаг улаанбуудайныхаа 100, төмсний 70, хүнсний ногооны 60 хувийг өөрсдөө бэлдсэн гэсэн үг юм.

Б.Оюун-Эрдэнэ