Пхеньяны 6 дахь цөмийн туршилт 108 ТNT дэлбэрсэнтэй тэнцэхүйц хүчтэй байсан гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН. /NHK/. Умард Солонгосын өчигдөр хийсэн цөмийн туршилт нь тус улсын урьд нь хийсэн таван цөмийн туршилтаас ч хүчтэй байсан гэж Хятадын шинжээчид мэдэгдлээ.
Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судлаачид өөрсдийн хийсэн дүн шинжилгээгээ өнөөдөр сургуулийнхаа цахим хуудсанд нийтэлжээ.
Тэдний тооцоолсноор, Умард Солонгосын зургаа дахь удаагийн цөмийн туршилт нь 108.3 килотонн TNT буюу тротил /тэсрэх бодис/ дэлбэрсэнтэй тэнцэхүйц хэмжээний хүчтэй байжээ.
Энэ нь 1945 онд Японы Нагасаки хотын дээрээс хаясан атомын бөмбөгнөөс хэд дахин хүчтэй бөмбөг туршсан гэсэн үг гэнэ.

Г.Доржханд