"АПУ" ХК 15.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "АПУ" ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.
"АПУ" ХК энэ оны эхний хагас жилд 15.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 63 хувийн өсөлттэй гарсан байна. Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12 хувиар өсч, 108.4 тэрбум төгрөгт хүрчээ. Улмаар хагас жилийн хугацаанд улсын төсөвт нийт 60.8 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Эхний хагас жилд нийт 7.9 сая ам.доллар буюу 19.1 тэрбум төгрөгийн зээлийг төлж барагдуулсан бөгөөд оны сүүлийн хагас жилд мөн дүнтэй зээлийг төлөх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг "АПУ" ХК-ийн удирдлагууд хэллээ.
"АПУ" ХК нь өнгөрсөн сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "АПУ Дэйри" ХХК оноосон нэр бүхий охин компанийг шинээр үүсгэн байгуулах, “Эвэргрийн Инвэстмэнтс” ХХК-ийг нэгтгэх замаар компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд 321 сая 304 553 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргахаар болсон байна.

Б.Заяа