Япон улс “Митибики” хиймэл дагуул хөөргөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО./TASS/. Америкийн GPS системтэй ижил төрлийн хувилбарыг бий болгох зорилгоор Япон улс харилцаа холбооны “Митибики” дөрөвдэх хиймэл дагуулаа 10 дугаар сарын 10-нд хөөргөхөөр болжээ. Энэ тухай пуужин зөөгч Н-2А-г үйлдвэрлэдэг “Mitsubishi Heavy Industries” компани мягмар гарагт мэдээллээ.
Дөрөвдэх нь болж буй “Митибики” JAXA-г хөөргөснөөр Америкийн GPS системийг баяжуулах зориулалттай хиймэл дагуулыг 2018 онд ашиглаж эхлэнэ гэж тооцоолж байгаа юм, учир нь GPS-ийн хэрэглэгчдэд бартаа саад ихтэй газарт дохио нь сарнин хүндрэл учирдаг байна. 2023 он гэхэд тойрог замд GPS-ээс хамааралгүй ажилладаг долоон “Митибики” аппарат ажиллана гэж тооцоолжээ.

“QZSS” нэр авсан Японы байршил тогтоох системийн онцлог нь дохионы өндөр зэргийн шифрлэлт ажээ. Энэ нь найрсаг бус харилцаатай орнууд эсвэл террорист байгууллагуудын үүсгэж болзошгүй сааднаас найдвартай хамгаалах боломжийг олгож байгаа юм. “Митибики”-г иргэний зорилгоор ашиглахаас гадна Японы зэвсэгт хүчин, тусгай албад ашиглах бүрэн боломжтой ажээ.
О.Барс