Эрдэмтэд: Сансарт нисэх нь хүний бие махбодид өвчин шиг нөлөөлдөг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА./TASS/. Орос, Канадын эрдэмтэд сансрын нислэгийн нөхцөл хүний цусны уургийн найрлагад хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Энэ тухай Сколтех-ийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.
“Nature Scientific Report” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн сансарт нисэхэд жингүйдлийн нөхцөл байдлыг хүний бие махбодь өвчин гэж хүлээж авдаг болохыг харуулжээ.
“Жингүйдлийн нөхцөл байдалд хүний дархлааны систем өвчин туссан үеийнх шиг хариу үйлдэл үзүүлдэг, яагаад гэвэл хүний бие махбодь юу хийх, яахаа ойлгохгүй болдог учир бүх боломжит хамгаалалтын системээ ажиллуулж эхэлдэг” хэмээн тус судалгааны багийн ахлагч Сколтех-ийн профессор Евгений Николаев ярьжээ.
Сансарт нисэх нь хүний бие махбодид хэрхэн нөлөөлдөг талаар 20 дугаар зууны дунд үеэс хойш идэвхтэй судалгаа хийгдэж байгаа ажээ. Сансрын нислэг нь хүний бие махбодийн бодисын солилцоо, дулаан зохицуулалт, зүрхний биохэмнэл, булчингийн ажиллагаа, амьсгалын систем болон бусад үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Уураг нь бидний бие махбодийг аливаа нөхцөл байдалд дасан зохицох процесст голлох үүргийг гүйцэтгэдэг ба чухам иймээс л эрдэмтэд уургийг судлахаар шийджээ.
Жингүйдлийн хүний бие махбодид үзүүлэх нөлөөг илүү нарийвчлан судлахын тулд эрдэмтэд Олон улсын сансрын станцад удаан хугацааны туршид ажилласан Оросын сансрын нисэгчдийн сийвэн дэх 125 уургийн найрлагад шинжилгээ хийж үзжээ. Дээрх сансрын нисэгчдэд сансарт нисэхээс 30 хоногийн өмнө болон сансраас эх дэлхийдээ эргэн ирснээс хойш долоо хоногийн дараа шинжилгээ хийжээ. Шинжилгээнд хүний халдварт бус өвчнийг илрүүлэхэд ашигладаг биомаркер бодисыг ашигласан байна. Шинжилгээний дүнгээр, хүний байгалийн дархлааны зохицуулалтад оролцдог уургуудын найрлаганд өөрчлөлт орсон нь тодорхой болжээ, өөрөөр хэлбэл, хүний бие махбодь сансрын нислэгийг молекуляр түвшинд өвчин гэж хүлээн авдаг нь тогтоогджээ.
Үүнээс гадна, судалгааны дүн нь сансарт нисэхэд хүний бие махбодийн эрхтэн, зөөлөн эд, голлох бүх төрлийн эсүүд шинэ нөхцөлд дасан зохицох процесст өртдөг болохыг харуулжээ.

О.Барс