ДАШТ-д хүч үзэж буй боксчид, бүгд медалийн төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-08-29 09:55:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Хамбург хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д хүчээ сорьж буй манай дөрвөн тамирчин өрсөлдөгчдөө ялж, медалийн төлөө тоглох эрхээ аваад байна. 

Өчигдөр
60 кг-д “Рио-2016 олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр туналаа. Тэрбээр ДАШТ-ийн эхний тойргийн тулааныг өнжиж, урд шөнө хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялсан юм. Азийн наадмын аварга Д.Отгондалай 29-30-нд шилжих шөнө хүрэл медалийн төлөө Венесуэлийн Луис Кабрератай тоглоно.



Харин манай боксчдоос
ОУХМ Б.Түвшинбат хоёр дахь тулаанаа хийж ялалт байгуулав. ДАШТ-ийн 69 кг-д эх орноо төлөөлж буй Б.Түвшинбат 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Европын наадмын аварга, Азербайжаны тамирчин Парвиз Багировыг 4:1 харьцаагаар ялснаар шөвгийн наймд тунаж, хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов
Тэрбээр эхний тойрогт Польшийн боксчин Дамиан Кивиортой тулалдаж, 5:0 гэсэн оноогоор өрсөлдөгчөө илүүрхэн ялсан юм. 2017 оны ДАШТ-ийн хүрэл медалийн төлөөх тоглолтууд 29-30-нд шилжих шөнө болно.
 

Д.Өлзий

相关新闻