Япон цэргийн ял гэмийг тоочсон ном худалдаанд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-28 12:08:52
ТОКИО. /China Mirror/. Япон судлаач Фуюко Нишисатоны 731-р ангийн нууцыг бүх талаар бичсэн баримтат кино бүтээл “Жад ба хэрэм: Японы 731-р ангийн нууц” номыг өчигдөр хятадын Шэнь-Янд тарааж эхэлжээ.

Зохиогч номдоо, хохирогчдын болон урьдын 731-р ангийн бүх үйл явдлыг их хэмжээгээр сурвалжлан мэдээлж, 731-р ангийн Хятадад үйлдсэн гэм нүглийг илчилсэн гэнэ.

Фуюко Нишисато сэтгүүлчдэд "731-р ангийн гэм нүглийг сурвалжлан цуглуулахын тулд, Хятадад 30 удаа ирсэн бөгөөд 2002 онд Японд 731-р ангийн ял нүглийг тооцсон “Биологийн тулалдааны анги 731” хэмээх япон хэлээр бичсэн номоо хэвлүүлсэн.

Ойрын 15 жилд, гадаадаас хамгийн сүүлийн үед олж авсан түүхэн материал, бичиг баримтыг авч олон удаа Хятадад ирэхдээ жил бүр Шэньянд очдог.

Энэ удаа хэвлэгдсэн “Жад ба хэрэм: Японы 731-р ангийн нууц” номд орсон, сүүлийн үеийн баримт материал, сурвалжлагуудыг 2016 онд олж авсан юм" гэжээ.
 
 
相关新闻