Кашмирт Энэтхэгийн 8 цэрэг амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг болон Пакистаны сунжирсан маргааны халуун цэг болох Кашмир мужид байдаг Энэтхэгийн цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү зэвсэгт этгээдүүд халдан найман цагдааг хөнөөжээ.
Энэтхэгийн харьяанд байдаг Жамму-Кашмир муж дахь цагдаагийн шалган нэвтрүүлэх цэг рүү бямба гарагт зэвсэгт этгээдүүд тэсрэх бөмбөг шиджээ. Ингэснээр талуудын хооронд 10 гаруй цаг тулаан өрнөжээ.
Тулааны үеэр Энэтхэгийн найман цагдаа, гурван босогч амь үрэгдсэн байна.
Энэ халдлагын хариуцлагыг Пакистаны салан тусгаарлах үзэлтнүүдийн нэгэн бүлэглэл өөртөө хүлээжээ.
Кашмирт үе үе зэвсэгт мөргөлдөөн болдог юм. Зэвсэгт мөргөлдөөнийг өдөөсөн гэж Энэтхэг болон Пакистан бие биеэ буруушаадаг билээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Энэтхэгийн цэргийн бааз халдлагад өртөх үеэр 18 цэрэг амь үрэгдэж байсан юм.
Үүний хариуд Энэтхэгийн армийнхан Пакистаны хэт давруу үзэлтнүүдийн нэгэн бүлэглэлийн түшиц газар руу довтолж байсан билээ.

Г.Доржханд