Их Британи ЕХ-ноос гарах асуудлаарх гурав дахь ээлжийн хэлэлцээ эхлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-27 14:28:07
БРЮССЕЛЬ. /Reuters/. Өчигдөр Брюссель дэх Европын холбооны төв байранд Европын холбоо, Их Британийн “Европын холбооноос гарах” гурав дахь ээлжийн хэлэлцээ эхэллээ.

Хоёр тал “Салан тусгаарлах төлбөр”, Европын иргэншлийн эрх ашиг, Умард Ирландын хилийн асуудал зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

Хэлэлцээ дөрөв хоног үргэлжилнэ. Албан ёсны хэлэлцээ эхлэхээс өмнөх нэгдсэн хэвлэлийн бага хуралд ЕХ-ны Их Британи “Европын холбооноос гарах” хэлэлцээний ахлах төлөөлөгч Мишель Барнер "Хоёр талын энэ асуудлаар ярих цаг хугацаа маш давчуу байна.

Их Британийн засгийн газар энэ сард “Европын холбооноос гарах” тухай байр суурийнхаа талаарх баримт бичиг нийтэлснийг Европын холбоо сайшааж байгаа бөгөөд энэ бичиг баримтыг маш нарийн нягт судалсан.
Гэвч хоёр тал шинэ хэлэлцээнд анхааралтай хандаж, Их Британийн засгийн газар бүдгэрсэн байр сууриа эртхэн засахыг Европын холбоо хүсэж байна" гэжээ.

Их Британийн “Европын холбооноос гарах” үйл хэрэг хариуцсан сайд Дэвид Дэвис "Их Британийн энэ сард нийтэлсэн байр суурийн талаарх бичиг баримт бол өнгөрсөн 12 сарын ажлын үр дүн юм.

Энэ долоо хоногт болох “бүтээлч хэлэлцээн”-д үндэс суурь тавих болно гээд хэлэлцээний явцад хоёр тал уян хатан, төсөөлөх хүчинтэй байж, хэлэлцээнд ахиц гаргахыг хүсэж байна" хэмээжээ.
相关新闻