Өнөөдөр Парисын дэвжээнд манай 4 бөх хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Парис-2017” сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр өндөрлөх бөгөөд манай дөрвөн бөх энэ өдөр хүч, ур чадвараа сорино.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн 65, 70, 74, 97 кг жингийн барилдаанд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар хүч үзнэ. Манай бөхчүүд хэрхэн сугалаа татаад байгаа сонирхуулж байна.
ДАШТ-ий 65 кг-д ДАШТ-д анх удаа оролцож буй Нармандахын Лхамгармаа Агахусейн Мустафаевтай эхний тойрогт хүч үзэхээр боллоо. Түүнийг ялвал Болгарын Николай Куртев, Беларусийн Азамат Нуриков нарын ялсантай барилдана.
Харин 70 кг-д гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эхлээд Канадын Стэнли Асселстинтэй барилдана.Улмаар Казахстаны Акзурек Танатаров, Энэтхэгийн Амит Кумар нарын ялсантай хүч үзнэ. Найман жилийн дараа ДАШТ-д зодоглож буй ОУХМ Доржваанчигийн Гомбодорж 74 кг-д эхлээд Польшийн Анжей Сокалскитэй оноолт таарлаа. Түүнийг ялсан тохиолдолд Тажикийн Гамид Жалилов, Испанийн Таймураз Фриев нарын ялсантай барилдах юм. Харин 97 кг-д ДАШТ-д анх удаа оролцож буй ОУХМ Өлзийсайханы Батзул эхний тойрогт Молдавын Николай Чибантай хүч үзнэ. Түүнийг ялвал Японы Найя Акагүматай хүч үзнэ. Урьдчилсан болон дагах барилдаан Монголын цагаар 16 цагт эхэлнэ.

Д.Өлзий