НАТО-гийн тээврийн хэрэгслийн цуваа автын осол хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАРШАВ. /Sputnik/. Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн автомашины цуваа Польш улсад зам тээврийн осолд холбогдсон гэх мэдээлэл байна.
Польшийн эх сурвалжийн мэдээлснээр, өчигдөр тус улсын нийслэл Варшав хотод энэ осол болжээ. Тодруулбал, НАТО-гийн тээврийн хэрэгслийн цуваанд явж байсан цагдаагийн машин нэг ачааны машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэнээр эмнэлэгт хүргэгджээ.
НАТО-гийн тэргүүн Й.Столтенберг тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.

Г.Доржханд