“Үндэсний цом 2017” тэмцээний тэргүүн байранд Дархан-Уул аймаг орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-24 19:00:53
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний цом 2017” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд Дархан-Уул, хоёрдугаар байранд Увс, гуравдугаар байранд Орхон аймаг орлоо.

Уг тэмцээнд 18 аймгийн 400 гаруй тамирчин оролцсон юм. Анх  2008 онд “Аймгуудын цом” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан уг тэмцээн жил бүр хүрээгээ тэлсээр хөдөө орон нутагт хөл бөмбөг сонирхогчдын тоо нэмэгдсэн байна. Иймд “Үндэсний цом 2016” тэмцээнийг Сүхбаатар аймагт зохион байгуулж тэргүүн байранд Дорнод аймаг орж байжээ. “Үндэсний цом” тэмцээнийг 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явуулж энэ жилийн шагналын санд 30 сая төгрөг зарцуулжээ.
Б.Оюун-Эрдэнэ
         
相关新闻