Орхон аймагт нярайн эндэгдэл гурав дахин буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын нэгдсэн шуурхай хуралдааны үеэр Эрүүл мэндийн газрын дарга М.Баттүвшин нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурав дахин буурсан талаар мэдээллээ.
Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын байдлаар 18, энэ оны мөн үед 6 нярай энджээ. Нярайн эндэгдлийг бууруулахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь орон нутгийн зүгээс дутуу нярайд яаралтай тусламжийн үед хийдэг вакциныг шийдсэнтэй холбоотой юм. Учир нь дутуу нярайд 15-20 минутын дотор куросуриф, кофеин цитрат тариа хийх ёстой байдаг ажээ. Иймд 2017 оны орон нутгийн төсвөөс 35 сая төгрөг баталж сурфактант эмчилгээний куросуриф 20 ширхэг, кофеин цитрат 100 ширхэг вакцин авсан байна. Мөн Нярайн тасагт 24 цагаар ээлжээр ажиллах сувилагчийн цалинг орон нутаг шийдсэнээр дутуу нярайд яаралтай тусламж үзүүлэх мэргэжлийн баг, сувилагч ажиллах болсон юм.

Б.Оюун-Эрдэнэ