Хятадын хойд нутгаас хийн томоохон орд илэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН./TASS/. Хятадын геологичид Шаньси мужийн Усянь гацааны нутаг дэвсгэр дээр 545 тэрбум шоо метр нөөц бүхий байгалийн хийн томоохон орд байгааг илрүүлжээ. Энэ тухай пүрэв гарагт “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Эрчим хүчний үнэт эх үүсвэр болох хийн энэхүү томоохон ордыг 2015 оноос явуулж буй геологи хайгуулын ажлын хүрээнд илрүүлсэн байна. Үүнээс өмнө мэргэжилтнүүд энэ бүс нутгаас нүүрсний томоохон сав газар байгааг илрүүлж байсан билээ.
Шаньси муж бол БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч гол районд тооцогддог байна. Тус мужийн газрын хэвлийд 12,7 их наяд шоо метр нүүрсний болон хийн нөөц бий гэсэн барагцаа тооцоо байдаг байна.

О.Барс