Хадгаламж зээлийн хоршоодын удирдах ажилтны сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2017-08-24 15:07:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ноос Хадгаламж, зээлийн хоршоодын удирдах ажилтан, нягтлан бодогч нарт зориулсан бүсчилсэн сургалтыг зохион байгуулна.

Тухайлбал, ирэх  сарын 5, 6-нд Хэнтий аймгийн төвд буюу Хэрлэн суманд Зүүн бүсийн тус сургалт болох бөгөөд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын нийт 13 Хадгаламж зээлийн хоршоо /ХЗХ/ хамрагдах юм. Мөн есдүгээр сарын 12, 13-нд Хойд бүсийн сургалт Орхон аймагт болно. Баян-Өндөр суманд болох уг сургалтад Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 16 Хадгаламж зээлийн хоршоо хамрагдана.

Харин 10 дугаар сард Баян-Өлгий аймгийн болон Улаанбаатар хотын сургалтууд болох юм. Цуврал сургалтыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих" төслийн хүрээнд зохион байгуулна.
 
Д.Өлзий
相关新闻