Монголын чөлөөт бөх, бокс, жүдогийн шилдгүүд дэлхийд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-08-23 15:05:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын сарын 25-наас есдүгээр сарын 2-нд сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Германы Ханбург хотноо болно.

Харин өнөөдөр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотноо /наймдугаар сарын 22-26-нд/ эхэлж байгаа бөгөөд энэ сарын 28-наас есдүгээр сарын 3-нд Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж 2017 оны шилдгүүдээ тодруулна.

Боксын энэ удаагийн ДАШТ-д Риогийн олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин хүч, ур чадвараа сорино. Тэд энэ оны дөрөвдүгээр сард Узбекстанд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
 
Д.Өлзий
相关新闻