Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тусгай зөвшөөрлийг сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн А/504 дүгээр захирамжаар төрийн өмчийн цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сургалтын хугацаатай уялдуулан 4 жилээр сунгалаа.
Мөн Бор-Өндөр сумын төрийн өмчийн “Нархан” цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 28-ны өдрийн А/505 дугаар захирамжаар олгох шийдвэр гаргалаа.
О.Буянхишиг