Жүдоч Б.Эрхэмбаяр Универсиадын мөнгөн медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оюутны "Универсиад" наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч, ур чадвараа сорьсон Үндэсний шигшээ багийн тамирчин Баттогтохын Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр шигшээ барилдаанд олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга БНСУ-ын Ан Баултай барилдаж вазари үнэлгээгээр ялагджээ. Б.Эрхэмбаяр эхний даваандаа Макаогийн тамирчинг 1:04 минутад цэвэр, хоёрдугаар тойрогт Хорватын жүдоч Марко Драсковичийг 2:06 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Нидерландын Матьяс ван Хартенг вазари үнэлгээгээр тус тус ялсан.
Харин хагас шигшээд Казахстаны Гумар Кыргызбаевыг вазари үнэлгээгээр ялснаар аваргын төлөө дэлхийн аваргатай барилдахаар шалгарсан юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Г.Ганцэцэг торгуулийн тойрогт барилдах бол 57 кг-д Ц.Хулан, 73 кг-д С.Баяртүвшин нар эхний тойргоос хасагдлаа.

Д.Өлзий