Сумынхаа ойн баяраар хэсэг залуучууд төрийн цагдааг “зоджээ”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-08-22 09:14:28
Ховд/МОНЦАМЭ/. Жил бүрийн зун, намар 7,8 дугаар саруудад баяр наадам,түүхт ой, хурим, цайллага, зугаалга ар араасаа хөвөрдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ховд аймгийн Ховд сум үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяр гурван өдрийн турш болсон юм.

Тус сумын баяр наадам энэ оны 8 дугаар сарын 18-нд баярын хурлаар эхэлж, морьдын уралдаан, бөхийн барилдаанаар үргэлжилсэн байна. Энэ  үеэр тус сумын залуучууд наадмын талбайдаа зохицуулалт хийж байсан цагдаа нарыг шаардлага тавих үеэр эсэргүүцэж, зодсон тухай мэдээлэл олны дунд ам дамжин тархлаа.

Хэдийгээр баяр ёслол хийж байгаа нь буруу биш боловч ууж согтуурсан, баярлаж хөөрсөн залуучууд төрийн цагдаад гар хүрч, хууль сахиулах үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь арай дэндсэн хэрэг болжээ. Ингээд тус сумын баяр наадмын үеэр хууль журам сахиулах үүргээ гүйцэтгэж байгаа төрийн цагдаад гар хүрсэн залуучуудыг зохицуулахаар аймгийн Цагдаагийн газар наадмын орой дахин хүч нэмэгдүүлэн ажиллаж, дээрх залуучуудыг хуулийн дагуу сахилгажуулж, байцаалт явуулсан байна.
.
А.Бямбасүрэн
相关新闻