Булганыхан хөгжмийн багш нараа Улан-Үдэд бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн хувьд дуу хөгжмийн багш маш их дутагдалтай байдаг. Булган сумын Соёлын төвийн захирал Б.Хишигбат энэ байдлыг ажиглан сумдаас урлагийн авьяастай 10 хүүхдийг бэлтгэж Улаан – Үд хотруу дуу хөгжмийн багшийн мэргэжлээр сургахаар илгээжээ.
Мөн ирэх онд суралцах ахлах ангийн 10 хүүхдийг бэлтгээд эхэлсэн байна. Тэд 3 жил сурч мэргэжлийн багш болж төгсөнө.
Саяхан Улаан-Үд хотод суралцаж байгаа оюутнуудаа Соёлын төвийн хамт олон байгууллага хамт олноороо эргээд ирлээ. Тэднийг очих үеэр оюутнууд "Бид өөрийн одоо нээе" 60 гаруй оюутан оролцсон уралдаанд амжилттай оролцож н.Нарантунгалаг 1-р байр, н.Амарбаясгалан 2-р байр эзэлсэн амжилтаар угтсан байна.
Булган аймаг 3 жилийн хугацаанд арав арван хүүхдийг сургаж чадвал тус аймгийн сумдын соёлын төв, сургуулиуд мэргэжлийн өндөр ур чадвар бүхий дуу хөгжмийн багш нараар хангагдах юм байна.
Булган аймгийн Боловсрол соёлын газар нь Улаан–Үүд хотын Багшийн коллежтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Энэ гэрээний дагуу тус аймгийн 8 сурагч 9 дүгээр сард тус хотын Багшийн коллежийн хөгжмийн ангид суралцахаар зорьсон юм.
П.Батням