Цагдаагийн алба хаагчдын баруун бүсийн спортын тэмцээн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/.Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баруун бүсийн хүрээний цагдаагийн алба хаагчдын спортын гурван төрөлт тэмцээн Ховд аймагт болж байна.. Тус тэмцээнд баруун 5 аймгийн 60 гаруй баг тамирчид оролцож байна.
Цагдаагийн алба хаагчдын тэмцээний талаар аймгийн Цагдаагийн газрын ОНХА-ны ахлах байцаагч, хошууч М.Оюунсүрэн ”Спортын тэмцээнийг жил бүр зохион байгуулсанаар цагдаагийн алба хаагчийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, бие бялдарыг нь чийрэгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, бие биенээсээ суралцах зорилготой" гэж онцолж байлаа.
Увс аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа С.Соронзонболд, Ж.Наранбаатар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын ХБТ-ийн дарга, дэд хурандаа Ж.Наранбаатар нар тэмцээнд гар бөмбөгийн спортын мастер 4, спортын дэд мастер 3 алба хаагч баг тамирчдаа бэлтгэн оролцуулж байна. Тэмцээн уралдааныг нэгдсэн журмаар жил бүр зохион байгуулахдаа аймаг бүрт ээлжлэн зохион явуулдаг нь тухайн нутаг орон нутагтай танилцах, бие биенээсээ сайн туршлага судлах,ажлын арга туршлагаа солилцох зэрэг давуу талтай аж.

А.Бямбасүрэн