Дэлхийн цагдаагийн олимпоос медаль хүртсэн тамирчид эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-08-20 10:14:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Цагдаагийн их наадам-Олимпт амжилттай оролцсон тамирчин-алба хаагчид өнөөдөр үүрийн 04:00 цагт эх орондоо ирлээ.
АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатараар ахлуулсан 25 офицер, ахлагчийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсын Цагдаагийн байгууллагын баг тамирчид спортын найман төрөлд өрсөлдсөн юм. Тамирчид 14 алт, 12 мөнгө, 7 хүрэл нийт 33 медаль хүртэж, монгол цагдаагийн сүр хүч, бэлтгэл, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрийг дэлхийн түвшинд харуулсан. 
Ганзага дүүрэн ирсэн баг тамирчдыг өнөөдөр Цагдаагийн бие бүрэлдэхүүн, ар гэрийнхэн нь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд угтан авч, баяр хүргэсэн юм.  
Н.Туяа
相关新闻