Финландад хутгаар зэвсэглэсэн этгээд 2 хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-08-18 19:36:13
ХЕЛЬСИНКИ. /Reuters/. Хутгаар зэвсэглэсэн этгээд хоёр хүний аминд хүрсэнтэй холбоотойгоор Финландын Засгийн газар томоохон нисэх онгоцны буудал болон галт тэрэгний буудлуудынхаа аюулгүй байдлыг чангатгаж байна.

Өнөөдөр тус улсын өмнөд нутгийн Турку хотын төв талбайд байсан хүмүүс рүү хутгаар зэвсэглэсэн нэгэн этгээд халдан хоёр хүнийг хөнөөж, есөн хүнийг шархдуулжээ. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийн газарт байхад нь баривчилсан байна.

Финландын аюулаас хамгаалах хүчнийхэн хэлэхдээ “Сэжигтэн нь гадаадад өссөн бөгөөд хэт их ганцаардсаны улмаас ийм хэрэг үйлдсэн бололтой” гэв.

Үүний өмнөх өдөр буюу пүрэв гарагт Испанид 13 хүний аминд хүрч, 130 гаруй хүнийг шархдуулсан террорист халдлага болсонтой холбоотойгоор Европын орнуудын аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.
Г.Доржханд
相关新闻