Ээлжийн амралттай дарга нарыг ажилд нь оруулахаар шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс саяхан хуралдаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах асуудлыг хэлэлцлээ. Зарим сум, албан байгууллагын дарга эрхлэгч нар ээлжийн амралттай байгааг өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан ажилд нь оруулахаар шийдвэрлэжээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг аймгийнхаа бүх сумдаар явж, цаг үеийн ажилтай танилцаж, отор болон хадлангийн бүс нутгуудаар ажиллаж байна.
Энэ жил тус аймгийн ихэнх нутгаар гантай байгаа учир өвөл харын бэлчээрийн даацад тулгуурлан сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоо тохирон холбогдох газар, аймаг сумдын удирдлагуудтай гэрээ хэлэлцэл хийхийг анхаарууллаа.

А.Бямбасүрэн