Хөрөнгийн бирж 27 компанийн 122 424 ширхэг хувьцааг арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-16 17:29:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн  арилжаагаар  “I”, “II", "III" ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 122,424 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өслөө.

Тодруулбал 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 6  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол алт" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.91 хувиар өссөн бол "Таван толгой” компанийн ханш хамгийн өндөр буюу 5.98 хувиар уналаа.

Түүнчлэн компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 614 ширхэг "Сүү" бонд 61 сая 400 мянган  төгрөгөөр арилжлаа.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 935.44 нэгж болж 1.12 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,721,982,049,104 төгрөг болсон байна. 
相关新闻