Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 892.1 тэрбум төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-16 17:19:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Тодруулбал банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл  долоодугаар сарын байдлаар 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 17.4 тэрбум төгрөг буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 120.1 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар өсчээ.

Харин хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл  892.1 тэрбум төгрөг болж,  өмнөх сараас 95.1 тэрбум төгрөг буюу 11.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 55.3 тэрбум төгрөгөөр буюу 6.6 хувиар өсөөд байгааг статистикчид онцоллоо. 

Б.Заяа
相关新闻