НҮБ-аас хөдөө аж ахуйн салбарт техник хэрэгсэл хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ НҮБ-ын Хүнс Хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлж буй “Ган зудын хүндрэлийг даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд манай улсад бага оврын гурван трактор, хоёр өвс хамагч, 13 гар хадуурыг хүлээлгэн өглөө.
Энэ зун ихэнх нутгаар хэт хуурайшсан учир өвөлжилт хүндрэх төлөвтэй. Тиймээс зудын эрсдлээс мал сүргээ хамгаалж, хадлан тэжээл бэлтгэх хүндхэн даалгавартай тулгарсан энэ үед техникийн хэрэгцээ их байгааг албаныхан онцлов.
“Энэ жил зуншлага муу байсан учир хадлан тэжээл их хэмжээгээр бэлтгэж чадахгүй болов. Тиймээс малчид газар тариалан эрхлэгчидтэй тохирон өвс нөөцлөх, уламжлалт аргаар тэжээл бэлтгэх зэргээр боломж бололцоогоо ашиглан хүнд өвлийг эрсдэлгүй даван туулах нөхцлөө бүрдүүлэх шаардлагатай” хэмээн Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг хэллээ.
Малын удмын сангийн харъяа Төрийн өмчийн цөм сүргийг хамгаалах аж ахуй 12 аймагт байдаг. Хүлээн авсан техник хэрэгслийг маргаашнаас эхлэн аймгууд руу хуваарилах аж.