Дэниел Крейг "Жеймс Бонд"-д дахин тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ЛОНДОН. /ВВС/. Английн алдарт жүжигчин Дэниел Крейг 007 буюу Жеймс Бондын дүрээр дахин эргэн ирэхээ мэдэгдлээ.
Саяхан Америкийн телевизийн “The Late Show” ток шоунд оролцох үеэр нь Жеймс Бондын дүрд дахин тоглох эсэхийг нь асуухад тэрбээр “Тийм ээ” гэж хөтлөгч Стивен Колбертод хариулжээ.
"Жеймс Бонд"-ын дөрвөн ангид тоглосон тэрбээр саяхныг хүртэл дээрх асуултад хариулахаас татгалзаж “Би хэлж мэдэхгүй байна” гэж хариулж байсан юм.
"Жеймс Бонд"-ын дараагийн анги буюу 25 дахь цуврал 2019 оны 11 дүгээр сард дэлгэцнээ гарах аж.
Өдгөө 49 настай Д.Крейг “2019 онд би тагнуулчийн дүрээр сүүлчийн удаа үзэгчидтэйгээ уулзах болно” гэжээ.

Г.Доржханд