Хууль бусаар мод бэлтгэсэн иргэдийг шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-08-15 12:18:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас хууль бусаар мод бэлтгэж байсан гурван иргэний үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

Энэ сарын 08-ны өдөр Бат-Өлзий сумын 4-р баг Бөхөн шарын амны Зүүн байдас гэх газар хууль бусаар мод бэлтгэж байсан тус сумын харьяат П, М, Т нарт  эрүүгийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа юм.
Хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Монгол Улсын Ойн тухай хуулийн 42-р зүйлд зааснаар бэлтгэсэн мод, тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг тус тус хурааж, улсын орлого болгоно. Харин гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д зааснаар 1-5 жил хүртэл хугацаагаар хохир ял шийтгэнэ хэмээн заасан байдаг
Иймд иргэд та бүхэн хууль бусаар мод бэлтгэж, байгаль орчиндоо хохирол учруулахгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Батчимэг
相关新闻