Эрдэмтэд Антарктидын мөсөн дор 90 гаруй галт уул байгааг илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН./TASS/. Эдинбургийн их сургуулийн хэсэг судлаачид Антарктид тивийн баруун хэсэгт мөсөн хуягийн дор 90 галт уул байгааг илрүүлжээ. Геологчдын үзэж байгаагаар дээрх галт уулын бүс нь манай гарагийн хамгийн том нь байж магадгүй байгаа аж. Энэ тухай бямба гарагт Британийн The Guardian сонинд мэдээлжээ.
“Бид их гайхсан, ийм их олон байна гэж бид бодоогүй. Антарктид тивийн баруун хэсэгт галт уул байгаа гэдгийг бид мэдэж байсан ч ийм олон байна гэж санаагүй, бидний тооцоолж байснаас гурав дахин их галт уул байгаа нь тогтоогдсон” хэмээн мөсөн тив судлаач мэрэгжилтэн Роберт Бингэм мэдэгджээ. Энэ болтол эрдэмтэд тус бүс нутгаас 47 галт уул илрүүлж байжээ.
Хоёр км-ийн зузаан мөсөн хуягийн дор байгаа гал уулуудын өндөр нь 100-3850м болох нь тогтоогдсон байна.
“Далайн ёроолд Россын эргийн мөсний дор нуугдсан галт уул үүнээс ч олон байгаа гэж бид үзэж байгаа. Иймд энэ бүс нутагт дэлхийн хамгийн том галт уулын бөөгнөрөл байх магадлал их өндөр байгаа гэж бодож байна” хэмээн Р.Бингем ярьжээ.
Одоо эрдэмтдэд тэдгээр илрүүлсэн галт уулнууд нь аль хир идэвхтэй болохыг тогтоох ажил үлджээ.

О.Барс