Бельгийн компаниуд ҮНБ-ийхээ тэн хагасаас илүү хувийг оффшорт шилжүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БРЮССЕЛЬ./TASS/. Бельгийн үйлдвэрийн газрууд 2016 онд 221 тэрбум евро буюу тус улсын ҮНБ-ий тэн хагас гаруй хувийг оффшорт шилжүүлжээ. Тус улсын ҮНБ өнгөрсөн онд 423 тэрбум доллар байжээ. Энэ тухай даваа гарагт “Le Soir” сонин тус хаант улсын татварын албаны эх сурвалжийг иш татан мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр, Бельгийн үндэсний хар жагсаалтанд орсон ил тод бус, бага татвартай улс, нутаг дэвсгэр рүү хуулийн хүрээнд 2016 онд Бельгийн 853 компани мөнгөө шилжүүлжээ. Бельгийн татварын хуулийн дагуу 2010 оноос хойш тус улсад хуулийн этгээд татварын мэдүүлэг өгөхдөө бүх компаниуд 275F гэдэг тусгай маягтыг бөглөх үүрэгтэй бөгөөд уг тусгай маягтад хар жагсаалтад орсон улс руу хийсэн төлбөр шилжүүлгээ бүгдийг нь заах үүрэгтэй байдаг байна. Чухамхүү ийм замаар дээрх статистик мэдээ гарчээ.
Бельгийн мөнгийг хамгийн их хүлээн авдаг таван орны тоонд Каймановын арлууд, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Бермудын арал, түүнчлэн Ла Маншын хоолойд орших Британийн эзэмшил Жерси арал ордог байна.
221 тэрбум еврогийн үзүүлэлт бол рекорд биш юм. “Le Soir” сонинд мэдээлснээр, 2015 онд Бельгийн оффшорт шилжүүлсэн мөнгө 274,7 тэрбум долларт хүрч байжээ. Дээрх таван улсаас гадна, Люксембург улс Бельги-ээс жил бүр 60 тэрбум евро хүлээж авдаг ч 2016 оноос хойш Бельгийн компаниуд эдгээр төлбөрүүдээ тусд нь заавал мэдүүлэх үүрэг хүлээхээ больсон байна.

О.Барс