Гангаас болж ургац хураалтыг эрт эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-08-13 22:39:36
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Үр тарианд механик болц үүссэний улмаас Жаргалант сумын нэг аж ахуй нэгж өнөөдөр ургац хураалтаа эхлүүлэв.

Гангийн нөхцөл байдлаас шалтгаалж ургац хураалтыг 10-15 хоногийн өмнө эхэлж байна. Үүнээс гадна эрт ургац хураалт эхэлж байгаа учир хэвийн нөхцөлд авдаг байсан ургацын  хэмжээнээс буурна гэж ХХААГ-аас мэдээллээ.

Дашрамд дурдахад, энэ жил Төв аймгийн 17 сум маш хүчтэй гантай, долоон сум гантай, гурван сум гандуу байна. Мөн өнөөдрийн байдлаар тариалсан үр тарианы 2600 га буюу 3,4 хувь нь сайн, 28 мянга 440 га буюу 35,6 хувь нь дунд, 48 мянга 639 га буюу 61 хувь гангийн улмаас ургац алдаад байгаа юм.  

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻